Friday, December 2, 2011

Íàéðóóëãà ç¿é

ËÅÊÖ: ¹ 01
ÑÝÄÝÂ: ÍÀÉÐÓÓËÃÀ ǯÉÍ ÓËÀÌÆËÀËÒ ÎÉËÃÎËÒ
   Найруулгазүй /стилистика/ гэдэг нэр томъёо XIX зууны дунд үеэс хэл шинжлэлийн зохиол бүтээлд хэрэглэгдэх болсон бөгөөд стиль гэдэг нь латин хэлний “stilog” буюу модон үзэг гэх үгнээс гаралтай, улмаар бичгийн хэв, эдүгээ найруулга зүй гэсэн шилæмэл утгатай нэр томъёо болжээ. “Найруулга гэдэг ойлголт эрт дээр үеэс эх сурвалжтай бөгөөд эртний Грек, Ромынхон түүнийг “урнаар өгүүлэх ухаан буюу яруу илтгэхүй” гэж үзэж байсан бол эртний энэтхэгт “хэл ярианы чимэг ò¿¿íèéã нарийвчлан тодорхойлох эрдэм” хэмээн ухаарч байжээ.  Судалгааны арга барил, судлагдахууны цар хүрээнээсээ хамааран найруулга болон найруулга зүй хэмээх ойлголтыг эрдэмтэд янз бүрээр тайлбарласаар ирсэн. Тухайлбал, эрдэмтэн Ц.Сүхбаатар “Найруулга гэсэн нэр томъёо нь өргөн утгаараа ер нь бичиж найруулах хэв маяг, явцуу утгаараа тухайлбал, уран зохиолын найруулга гэхэд нэгэн зохиолын буюу зохиолчийн арга барилыг хэлнэ. Найруулгын тухай асуудлыг сүүлийн үед зүйл зүйлээр тайлбарласан олон янзын тодорхойлолт гарсаар байна. Энэ нь найруулгын үүрэг зорилгоор  өөр өөр шаардлагатай тавигддагтай холбоотой” гээд Íайруулга гэдэг нь түүхийн явцад бүрэлдэн тогтсон, нийт ард түмэн үг ярианы харилцуурын хэрэглүүрийг шилж сонгох, хэрэглэх арга барилыг ухамсарлан мэдсэн, өнгө аяс болон хэлний нарийн ялгамжааг илтгэсэн, хэлний нэгжүүдийг аль болох зохистой хэрэглэсэн, дотоод нэгдэл бүхий хэлний тогтолцоо юм.
   Нэг хэсэг эрдэмтэд найруулга зүй бол хэл шинжлэлийн адил бие даасан шинжлэх ухаан гэж тайлбарлаж байлаа. Жишээ нь: Ш. Балли “Найруулга зүй бол хэлний тогтолцооны аливаа хэсгүүдийн яруу өнгө аяс болон хэлний дүрслэлийн хэрэглүүрийг бүрэлдүүлэхэд тус төхөм болдог хэлний үзэгдлүүдийг хамран судалдаг” хэмээсэн бол С. Ульман “Найруулга зүй бол хэл шинжлэлийн салбар ухаан биш харин хэлний  асуудлыг янз бүрийн талаас нь судалдаг нэгэн адил шинжлэх ухаан юм.
   Найруулгазүйг ёс заншил, сэтгэлгээний өв уламжлал, мөн гарал үүслээр нь өрнийн, дорнын гэж хоёр хувааж болно. Өрнө дахинд эртний Грек, Ромын соёл иргэншил нь эртний европын хэлний ярианы соёлын байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болж байсан хийгээд, яруу өгүүлэх урлаг хүчтэй хөгжиж байсантай холбоотой.   Ийнхүү суут М.В.Ломоносов эртний Ромоос үүсэлтэй “гурван найруулгын онол” боловсруулсан. Тэрээр  хэлний үгсийг найруулгын зэргээр нь “дээд буюу эрхэмсэг”, “ердийн”, “доод” гэж ангилсан байна. Үүнийг эрдэмтэн Ц.Сүхбаатар эрхэмсэг буюу дээд /уран зохиолын/, дунд /найруулга дундын/, доод /хар ярианы/ гэдэгтэй дүйж байна гэж тайлбарласан.  Дорно дахинд тухайлбал, эртний соёлын уламжлалт холбоо бүхий Энэтхэг, Монгол зэрэг улс, оронд утга соёлын хүрээнд өргөн дэлгэрсэн “дуун ухаан”  хэмээх ойлголтын дотор үгийг найруулах, утгыг урлахын нэгэн зүйл эрдэм хөгжиж ирсэн байна. Үүний онолын эх сурвалж нь Дандины “Зохист аялгууны толь” хэмээх  уран дүрслэлийн “сайн найруулгын эхэл” гэж алдаршиж, уламжилж ирсэн бүтээл юм. ­Ер нь найруулга зүйн хөгжил нь хэлний яруу сайхныг гүнзгийрүүлэн судлах, найруулга болон найруулгын утга зохиолын хэлний ялгарлыг шинжлэх гэсэн хоёр чиглэлээр дэлгэрчээ. 

Найруулга зүйн судлах зүйл нь:
1.  Бичгийн болон ярианы хэлний найруулга
2.  Хэлний хэрэглүүрийн утга санаа, өнгө аяс илэрхийлэх онцлог, мөн хүмүүсийн харилцааны явцад чухал нөлөө үзүүлдэг хүний гадаад төрх, ярих маяг, дохио зангаа, дуу хоолой аялга зэрэг хэлний бус хэрэглэгдэхүүн найруулга зүйн судлалд хамаарна.
3.  Уран дүрслэлийн элдэв арга
4.  Хэлний хэрэглүүрийн ойролцоо утгын судлал зэрэг юм.

Найруулга зүйн үндсэн асуудал нь:
1.  “Найруулга” гэж   юу болох, найруулга, түүний нийтлэг болон өвөрмөц онцлог
2.  Үүрэг зорилго бүхий найруулгыг ангилах
3.  Харилцааны янз бүрийн хүрээнд хэлний гүйцэтгэх үүрэг түүний зүй тогтол
4.  Найруулгын төрөл зүйлийн хоорондын уялдаа
5.  Хэлний шинжлэл, уран зохиол шинжлэлийн найруулга зүйн харьцаа
6.  Найруулга зүйн уламжлалт ойлголт
7.  Найруулга зүйн хэм хэмжээ
8.  Найруулан бичих чадвар
9.  Найруулгын алдаа, түүний ангалал зэрэг болно.

Ш.Балли найруулга зүйг:
1.    Бүх хэлэнд хамаарах найруулга зүйн асуудлуудыг судлах ерөнхий найруулга зүй
2.    Тухайн нэг хэлний яруу хэрэглүүрийг судлах тусгай найруулга зүй
3.    Хувь хүн, хүн бүрийн хэлэхийн яруу илэрхийлэх онцлогийг судлахад чиглэсэн зохиогчийн найруулга зүй гэж гурав ангилсан байна.